Хип хопчид цуглав
Өнгөрөгч амралтын өдөр “I Loft Function House”-т “Дижитал” хамтлагийнхан “Зүрх рүү” тоглолтоо фенүүддээ зориулан тоглосон билээ. “New era” продакшн зохион байгуулсан уг тоглолтод “Ice top”, “Mon Ta Rep”, "Дайн ба энх", "Эрх чөлөө", "Реппер Жэни", "Far Away" хамтлаг болон бүжгийн "Улаан туг" зэрэг хамтлагууд оролцож, ая дуугаа өргөх барьсан юм.
Нийгмийн амьдралын сайн, муу бүхнийг чихэнд хатуу ч үнэнээс гажаагүй этгээд үг хэллэгээр дуулдаг хэмээн хип хопчидийг дүгнэдэг.
Тэд өөрийн стиль имиждээ үнэнч байж чаддагтаа фенүүдээ ч алдаагүй гэдгээ баталж, энэ үдэш үнэхээр доргио тоглолтыг зохион байгуулсан юм.













СЭТГЭГДЭЛ БИЧИХ