Ч.Тэргэлсарыг олоход туслахыг хүсэв

img

  Гадаад харилцааны  яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар саяхан Филиппин, Сингапур, Малайз улсад томилолтоор ажиллаж монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн яриа хэлэлцээг өрнүүлжээ. Тухайлбал, Филиппин Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Жэйм Виктор Б.Лэддатай уулзаж хоёр орны иргэдтэй  холбоотой асуудлаар мэдээлэл солилцсон байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  Монгол Улсын иргэн Т.Аятунгаа  Филиппин Улсад зорчиж явахдаа түүний хүүхдийн эцэг Сэйнт Киттс ба Невис Улсын иргэн Чарльз Эдвард Эргентэй маргалдаж, улмаар хүүхдийн эцэг нь хүүхдээ авч зугтсан төдийгүй шүүхэд хандаж манай иргэнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гаргуулсан тухай дурдаж  хүүхдийг эх оронд нь буцаах болон Монгол улсын иргэн Ч.Тэргэлсар нь одоо хаана байгаа, бусад улсын иргэншил авсан эсэхийг тодруулж өгөхийг хүсчээ. Мөн Монгол Улсын иргэн Б.Солонго, Т.Аятунгаа нарыг ямар нотлох баримтыг түшиглэн шүүхээс шийдвэр гаргасныг тодруулах, тэдний  гадаад паспорт,  бичиг баримт, бусад эд зүйлсийг  Монгол Улсад шилжүүлэн авах талаар туслалцаа хүссэн байна. Филиппины тал Чарльз Эдвард Эргенийг  Филиппин улсын иргэн биш болохыг нотолж уг иргэн нь 2012 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Филиппин улсаас гарч явсан, Ч.Тэргэлсар нэртэй иргэн тус улсын хилээр орж гарсан тухай ямар нэг мэдээлэл байхгүй болохыг уулзалтын явцад шалган тодруулж өгөв. Мөн Монгол Улсын иргэн Б.Солонго, Т.Аятунгаа нар нь өөрсдөө гэм буруугүйгээ  нотлосон бичиг баримт ирүүлээгүй,  шүүхээс дуудсан цагт өөрсдөө ирээгүйгээс тэдний эсрэг  шийдвэр гаргахад нөлөөлсөн байх гэсэн хариу өгчээ. Манай тал Монгол Улсын иргэн Б.Солонго, Т.Аятунгаа нар нь Интерполоор эрэн сурвалжлагдаж буйгаар зарлагдсан нь хууль бус бөгөөд Чарльз Эдвард Эрген нь манай иргэдийн эсрэг хуурамч баримт бүрдүүлэн үндэслэлгүй шийдвэр гаргуулсныг Филиппины талд мэдэгдэжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ipged:
xvnee tanixgvi xvntei cyyx iiml bna oxid mini bolgoomjtoi xania zob congo
2013-04-02
Kick:
Ovoo doo Mongol uls irgeniixee toloo yg xelsen bn.
2013-04-01
Galaa:
huurhii manai ene buduun bugstei zarim neg huuhnuud Heden haltar tsaasnii tuluu haa gazriin haltar hujaa niger er ni ed nart nuhcuhgui gadaad gj alga boljee...nudnii bulai...buzruud...gehdee buh mongol emegteichuudee heleegui shuu...
2013-04-01
undrah:
hairaa olohgvi bna taniltsaach utac94570653 94570653
2013-04-01
ZOchin:
Huuhed n ter ulsiin hileer orj garsan n todorhoigui gj yu gj bgaan be? Tgd ene huuhen cine huuhdee huduu nuuchaad etsgees n mungu nehesiimuu yu bolood bnaa?!
2013-04-01
tiimee:
oldnoo
2013-04-01
5050:
филлипэнчүүдтэй үзэлцээд байждээ,хүүхэд нь уг нь монголын л иргэншилтэй биздээ
2013-04-01