Цасан шуурга шуурч хүйтэрнэ
2013 оны 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Баруун Сибирээс манай орны нутаг дэвсгэрт шилжин ирж буй хүйтэн агаарын масс Хангайн нурууг давж төвийн нутаг дээр бага даралтын орон үүсэх тохироо бүрдэж байна.
Үүний улмаас ихэнх нутгаар цас орж, салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 16-18 м/с хүрч цасан шуурга шуурч хүйтэрнэ.
Ялангуяа Өвөрхангай, Булган, Төв, Дундговь аймгийн зарим нутгаар их хэмжээтэй нойтон цас орох төлөвтэй байна.
Иймд нялх төл мал даарч осгох, үзэгдэх орчин хязгаарлагдах, уул даваа цасанд боогдох, их хэмжээний нойтон цасны шаваас үүсэх нөхцөл бүрдэж болзошгүй тул малчид, иргэд, тээвэрчдийг эртнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон Цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ