“ICE TOP”-ийн Хаагийг аврах аянд урлагийнхан нэгдлээ

img

 

Монголын өнөөгийн нийгэмд хөгшин залуу, баян ядуу гэж ялгахгүй нүүрлээд байгаа нэгэн зовлон бол хорт хавдар. Уг нь дэлхий нийтэд энэ өвчнийг ахмад насныханд зонхилон тохиолддог өвчин гэж үздэг ч манай орны хувьд энэхүү өвчин нь хэнд ч тохиолдож болзошгүй аюул болсон гэвэл буруудахгүй бизээ. Тэгвэл монголын Хип хоп гэгч урсгалын анхдагчдийн нэг “ICETOP” хамтлагийн дуучин Б.Хатанбаатар буюу Хаагий хорт хавдар  гэгч өвчнөөр өвдөж, амь насанд нь аюул нүүрлээд байгаа аж. Тиймээс өнөөдөр Хаагийгийн ээж, хамтлагийн гишүүн Манлай, сэтгүүлч Ш.Гүрбазар, “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат нар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хурал "Хүн хүнээ хайрлах өр нинжин сэтгэл манай ард түмэнд бий" гэсэн ерөөлөөр үгээр эхэлсэн юм. Монголын рок попын ертөнцөд нэгэн шинэ хуудсыг нээсэн, хип хопын ууган хамтлагийн нэг

бол “Ice Top” хамтлагийн гишүүн Б.Хатанбаатар аюулт өвчин тусч, одоо эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж. Артерийн судас дагасан нойр булчирхайн хорт хавдар гэсэн албан ёсны онош гарсан гэнэ. Энэхүү өвчнийг манайд эмчилвэл 10-20 хувийн эдгэрэх найдвартай гэсэн байна. Харин эрүүл мэндийн технологи өндөр хөгжсөн Японд эдгэрэх найдвар 90 хувьтай ч үнийн хувьд харьцангуй өндөр юм байна. Иймд миний Монголын ард түмэн ухаантай, өвдөж зовсон нэгэндээ халуун сэтгэлээр туслах, харамгүй сэтгэл хангалттай байгаа гэж хуралд оролцсон урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Ш.Гүрбазар онцолсон.

Мөн УГЗ, “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат “Монголын урлагийн төлөө цохилох зүрхтэй, энэ хүүг хөл дээр нь босгох чин сэтгэл бидэнд байна” гэв. Харин тус хамтлагийн гишүүн Манлай энэ үеэр “Миний энэ биений минь нэгэн хэсэг болсон анд найзын маань амь насыг аврахад монголын ард түмэн минь чин сэтгэлээсээ тусалж, хандивийн тоглолтуудыг маань үзэж сонирхон сэтгэлийн дэм хайрлана гэдэгт итгэж байна. Миний анд Хаагийд туслахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Үнэхээр хүнд байгаа. Илүү и хийг ярих гэхээр сэтгэл хямраад хэцүү байна. Монголчууд минь “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг дээ. Тийм болохоор монголын нэг сайхан хүүг аврахад туслана гэдэгт итгэж байна” гэлээ. Мөн энэ үеэр Монголын урлагийн одод нэгдэж, эмчилгээний зардалд нь бага ч болтугай хандив үзүүлэх харамгүй сэтгэлээр “Халуун сэтгэл” хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байгааг танилцууллаа.

Таны авсан нэг тасалбар түүнд амьдрал бэлэглэх сэтгэлийн хандив болох юм. Тоглолт “UB palace” концертийн их танхимд энэ сарын 6- 9-нд буюу дөрвөн өдөр үргэлжилнэ. Тодруулбал, “Халуун сэтгэл” тоглолт дөрөвдүгээр сарын 6-нд Рок попын одод, 7-нд Нийтийн дууны одод, 8-нд Хошин урлагийн одод, 9-нд Хип хоп одод тоглолтоо тавьж хандивийн тоглолтонд нэгдсэн байна. Тасалбарын үнэ 10000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн Голомт банк-1805030800, Хаан банк- 5034146252, Хадгаламж банк-10290019662 дансаар чин сэтгэлийн хандив өргөж болно. Холбоо барих утасны дугаар 97119090,86009090. Түүнчлэн 151015 дугаар руу Хаагийд сэтгэлийн үгээ илгээх боломжтой юм байна.

П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

????:
ice top hamtlagtai holboo barih utas bnuu ym lawlah gesiin ene 9090.te dugadruud.n mon ymuu hariu ogooch
2013-06-16
hurdan edgereerei:
tuslah setgel bhgvi bol yadaj yanz bvriin vgeer daramtlahgvi baimaar yum, ter ni uurt ni ulziitei de
2013-04-09
зочин:
энэ сөрөг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс чимээгүй л байхад барав биз дээ, өөрийн чинь энэ бичсэн үг өөр дээр чинь тусах вий дээ, өмнөөс нь санаа зовчихлоо, дуугайн сайхан үзэмжтэй гэдэг дээ, хэн ч байсан бие биендээ чадах чадахаараа туслая л даа, юу нь болохгүй байгаан,
2013-04-09
НАСААГААС:
ХААГИЙ АХАА ТА ЭДГЭХ БОЛОНО БҮХ МОНГОЛЧУУД ТАНД ТУСЛАХ БОЛНО ЭДГЭХ БОЛНО
2013-04-04
unen sh dee:
unen shdee er ni nertei duuchin jujigchin uvduhuur l ingj bgan bish tuslamj guigaad irsen hend ch urlagiinhan maani gar tatalgui huvi nemeree oruulj yavdag uls er ni gj helhed bidniig ganchan zovohod l tusaldag yum bish bidend uhaaral baysal erch huchiig ugch bdag ene humuus ch bas hun shdee yagaad bid hariug ni barij toglotiig ni uzej davhar tendeesee saihan inergiig avch bolno shdee . ene unegui zuil bish
2013-04-03
zochin:
Neg hamtlagat bsn duulj huurddug gheere saytan bolku shdee tolgoltiin orlogiin mungu huraalaa huraalaa gd ene hort havdar emchleh zardald hurch chdku shde!! Zarim humuus bas homoshon bodoltoi bh yma. Ymr chi zaaval uzeerei getsen bish. Setgeltei neg n uzeg. Buyan uildeh shg saihan ariun uil bhku shuude!!
2013-04-02
chimeg:
ee chaavaas da ene olon doloon yum dongosood baigaa humuus ugch chadahgui bol duugai l baival barav bishu uvchin hund helj irdeggui l baihgui yu uguh humuus ni baij l taaraa umnuus ni ichij bna
2013-04-02
ganaa:
dandaa hunii gar hardag boljdee mongolchuud.ene olon jil eh orond yu hiisen be zaluu?heden tsaas huraaj bhgui.
2013-04-02
uhuhuhu:
Hujaa naraas dutah yum alga yagaad iim balair sanaatai yum bee neg hund buyan bolohoor ta nar yachaad bgaan uhlee yu ta nar ovchin zovlongui bdag yum uu
2013-04-01
jjjjjj:
hun hundee tuslah shig saihan zuil haana baihav dee ta nar idgeesei gej husdeggui yum aa gehed naad ug amaa joohon bodoj helmeer yum. Hichneen muu muu gesen ni ch sain hamtlag sain duuchin sain aav sain repper gedgeer ni yadahnaa joohon h bolson hundlej boldoggui yum uu.Bugdend ni tuslah geed bugdeeree l hicheej bna sh dee. Zaaval huuhded tuslaad tom hund tuslaj bolohgui gesen huuli bgaa yum uu.Mongolchuud yagaad iim te1 ch yum shig bodolgui ch yum shig boltson yum be
2013-04-01
Shorootiin Tseveen:
Ednii hamtlagiinhan busdiig novshoor n duudchihaad odoo yu genev
2013-04-01
LoLz:
malnuuD mini ta nariig zaawal vz geeD guigaaD bnuu? naaD tolgoi chin ym oilgoDgimu? taniDag meDDeg hvnDe chaDah ymaaraa tusalj bnshD ta nart paDlii baihgvi vzDeg sonsDog hvmvvs uchnuun bn ta heDeer Dutaw gej oyunii homsDoltoi horigDoluuD......
2013-04-01
zochin:
marzganaj baigaad l bidnees mungu salgadag biz dee, uunees ch iluu asuudal baina tsusnii uvchtei huuhduud baina, hort havdar manaid hogooroo l baina gants ene hun uvdchihuugui
2013-04-01
zochin:
bi ene urlagiinhniig ard tumend neleed ih show hiij orlogo olson gej bodoj baisan yumsan, bidend toglolt uzuulj hurimtluulsan mungu emchilgeend ni hurehgui baigaa yum baih daa
2013-04-01
ШУДАРГА:
Энэ урлагийнхан үнэтэй хувцас өмсч үнэтэй машин унаж үнэтэй брендээр гангарч байдаг баян мөнгөтэй хүмүүс биз дээ,жишээлбэл дуучин Болд үнэтэй машинуудтай,хауст амьдардаг гээд л бичсэн байна лээ,Үнэхээр л урлагт хайртай зовсон нэгэндээ туслах хүсэлтэй бол үнэтэй машинуудаасаа нэг хоёрыг нь зараад мөнгийг нь өгчих л дөө,тэгвэл ард түмэн бид чинь урлагт хайртай юм байнаа гэж итгэе,чадахгүй бол тавилангаараа л болно биз,ядуус бидэнд падгүй
2013-04-01
zochin:
bi ene urlagiinhniig ard tumend neleed ih show hiij orlogo olson gej bodoj baisan yumsan, bidend toglolt uzuulj hurimtluulsan mungu emchilgeend ni hurehgui baigaa yum baih daa
dfsdf:
nugel ni nudeeree garch baigaa bailgui...
2013-04-01
Ёс суртахуун:
Урлагийнхаа урлагийнхандаа л хайртай ажээ. Хүүхдүүдэд бас туслаач
2013-04-01
zochin:
marzganaj baigaad l bidnees mungu salgadag biz dee, uunees ch iluu asuudal baina tsusnii uvchtei huuhduud baina, hort havdar manaid hogooroo l baina gants ene hun uvdchihuugui