“Утгын чимэг” энэ сарын 30-нд болно

img

МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмыг энэ сарын 30-нд зохион байгуулахаар болжээ. Энэхүү нэр хүндтэй наадамд оролцох бүтээлийг өнөөдрөөс эхлэн Монголын Зохиолчдын Эвлэлийн 206 тоот өрөөнд хүлээн авах авч эхэлжээ. Тавигдах шаардлага нь өгүүллэг А-4 хэмжээтэй цаасны гурван нүүрээс хэтрэхгүй, 12-тын үсгээр, 1.5-ын зайтай мөрөөр шивсэн байх ёстой юм байна.  Уралдаанд ирэх бүтээлийг энэ сарын 19-ний 17.00 цаг хүртэл хүлээн авах аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ