Улсын начин С.Батсуурь түрүүлжээ

img

МҮБХ-ноос зохион байгуулдаг Бизнес барилдаан өнгөрсөн амралтын өдөр болж, улсын харцага А.Цацавшир, улсын начин Б.Гончигдамба, Н.Батзаяа, Б.Сангисүрэн, Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан, аймгийн арслан Ч.Батчулуун, О.Гантулга, А.Отгонбаатар, Б.Баатарцол, Л.Шинэбаатар нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглоо. Барилдаанд Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Увс нуур дэвжээ”, Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бөх, улсын начин С.Батсуурь түрүүлж, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээ, “Нью хаппи” группийн бөх, аймгийн хурц арслан Ч.Батчулуун үзүүрлэв. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ