
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Булган аймгийн Булган, Дорнод аймгийн Халх гол, Сэргэлэн, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Отгон, Цэцэн-Уул, Сонгино, Тэс, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сэлэнгэ аймгийн Хушаат, Төв аймгийн Угтаалцайдам, Увс аймгийн Баруунтуруун, Малчин, Хяргас, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурванбаян багийн нутгаар цасны зузаан 20-35 см, хунгарлаж шуурсан газартаа 40-60 см-тэй байгаа бөгөөд нийт есөн аймгийн 21 суманд хаваржилт хүндрээд байна.
“Зиг заг” fashion группын хамт олноос хаваржилт хүндэрсэн аймгийн малчдад сэтгэл санааны дэмжлэг болгон 1700 ширхэг төлийн нэмнээг хандивлаж, өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Тус группын хамт олон жолооч үйлчлүүлэгчдийнхээ дунд “Дулаан нэмнээ” аяныг дөрөв дэх жилдээ өрнүүлэн суудлын хуучин бүрээсээр төлийн нэмнээ хийж малчдад туслах арга хэмжээг зохион байгуулж байгаа нь энэ аж. Дээрхи аймгуудаас хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, цасны зузаан нь хунгарласан газартаа 60 см-т хүрч, төлийн хорогдол ихтэй байгаа Дорнод аймгийн Халх гол сумын малчдад “Зиг заг” fashion группын хандивласан төлийн нэмнээг илгээгээд байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ