ОУХМ Д.Амартүвшин алтан медаль хүртлээ

img

Энэ өдрүүдэд Туркийн Самсун хотноо олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)- ны Гран-при шалгаруулах ээлжит тэмцээн болж байна. Тэмцээн хөнгөн жингийн барилдаанаар эхэлж, манай тамирчид жин тус бүр дээр алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин алт, 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон хүрэл медалийн эзэн боллоо. Самсуны Гран-при тэмцээнд дэлхийн 40 орны 318 жүдоч уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөж байна. Нэмж дуулгахад, Монголын багийн тухайд эрэгтэй долоо, эмэгтэй гурван тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SPORT sonirhogch:
sain baina. Niit Mongoliin judochiddoo. Niit Mongol tamirchiddaa amjilt husiye olon olon tuuhen amjilt uzuuleerei. MONGOL TUMEN MINI TA BUGDDEE TSAI SUUNII DEEJEE ORGOOD AMJILT HUSEJ SUUDAG YUM SHUU. MONGOL TUMNII HIIMORI URGELJ OODOO BAIG
2013-04-02
Zochin:
Saihan bainaa.
2013-04-02