Маргааш 1000 иргэний парад болно

img

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэн 1000 иргэний парадыг маргааш зохион байгуулахаар болжээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн хамгааллын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулахаар болсонтой холбогдуулан уг чуулганыг угтсан “Оролцоог бодит болгоё” сэдэвт сарын аяныг зохион байгуулж байгаа билээ. “Оролцоог бодит болгоё” сарын аяны нээлтийн үйл ажиллагааг маргааш буюу дөрөвдүгээр сарын 02-нд баярын жагсаалаар эхлүүлэх юм. Баярын жагсаал маргааш 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Сүхбаатарын талбайг зорин хөдлөх юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ