Өндөр гарьддаа.......

Өдгөөгөөс 28 жилийн тэртээ буюу 1982 оны 12-р сарын 28-ны энэ өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат Монгол улсын залуу гарьд Нямдоржийн ГАНБААТАР мэндэлжээ. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ур ухаанаа дайчлан, ид хаваа гайхуулан барилдаж байгаа өндөр гарьддаа ндэсний спортын портал ХИЙМОРЬ.мн сайтын хамт олныхоо нэрийн өмнөөс болоод нийт уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж цаашдынх нь ажил амьдралд аз жаргал эрүүл энхийг хүсч спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе...
Өндөр гарьд маань 2005 оны АХ-ын 84 жилийн ой үндэсний их баяр наадамд анх зодоглон начны давааны босгонд хүрч улмаар тавын даваанд МУ-ын арслан До.Ганхуягийг начин цолтой байхад нь өвдөг шороодож байсан бол хойтон жилийнх нь наадмаар буюу Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор төдийлөн сайн барилдаагүй боловч 2007 оны АХ-ын 86 жилийн ойгоор МУ-ын начин Ду.Батбаяраар тав давж МУ-ын начин цолны болзлыг хангасан бөгөөд зургаагийн даваанд мөн өөртэй нь адил начны болзлыг хангаад басан Л.Нямсүрэн /МУ-ын начин/-г өвдөг шороодуулж МУ-ын харцага цолыг хүртсэн билээ. Зааны даваанд тэр наадмын түрүү бөх МУ-ын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон юм.
Начин цолыг алгасч харцага цол хүртсэн залуу хүчтэн маань................................ Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ