Стивэн Жэрард: Миний мөргөлтийг урьдчилж зөгнөсөн
Ливэрпүүлийн ахлагч Стивэн Жэрард Астон Виллаг ялсан ялалтанд чухал үүрэгтэй Бэнтэкэгийн довтолгоог эцсийн мөчид тасалдуулсан өөрийнх нь хамгаалалтыг өмнө нь хэн нэгэн зөгнөж хэлсэн тухай сурвалжлагчидтай хуваалцсан байна.
Кристиан Бэнтэкэ Ливэрпүүлийн хаалганд гоол хийсний дараа Жордан Хэндэрсон Жэррардын эхлүүлсэн довтолгоог амжилттай төгсгөн, мөн ахлагч маань 11 мэтрийн торгуулийн цохилтоос гоол хийн багаа ялалтанд хөтлөсөн билээ.
Гэвч Бэнтэкэгийн тооны харьцааг тэнцүүлж тун болзошгүй мөргөлтийг хаалга руу орох эцсийн мөчид зайлуулсан нь Улаануудыг гэр лүүгээ 3 оноотой харих боломж олгосон гээд хэлчихэд буруутахгүй л болов уу.
Тоглолтын дараа хэвлэлийнхэнтэй уулзахдаа Стивэн Жэррард нэг найз нь түүний толгой тоглолтын хувь заяаг шийдэх тухай урьчилан хэлж байсан тухай ярьжээ.
“Миний дотны найзуудын маань нэг тоглолтын өмнө миний үсний засалтыг шоолоод тоглолтын хожлын гоолыг толгойгоороо хийх байхаа хэмээн хошигносон юм” хэмээн Жэррард Скай Спортсын сурвалжлагчид хэлээд “Торгуулийн цохилт Ливэрпүүлийн хожлын гоол байсан ч яг үнэндээ бол тэр мөргөлт тоглолтын хувь заяаг нэгмөсөн шийдсэн болов уу. Тийм учраас эцсийн бүлэгт түүний зөв болж таарч байна. Гоолын сэлэбрэйшн ч түүнд зориулагдсан юм” хэмээн өгүүлжээ.
“Тоглолтын үед бид маш олон арга барилаар тоголж байсан бөгөөд тоглолтын хагасаас түүнийгээ бүр ч ихэсгэх хэрэгтэй болсон. Хагас цагаас хойш бид тоглолтоо маш ихээр сайжруулж чадсан гэж бодож байна”
“Эхний 45 минутын дараа бид багаар бодоход тоглолтоо нэг шатаар ахиулан тоглох хэрэгтэй байсан ч 1-0 р хожигдож эхлээд түүнийгээ даруй 10 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай болсон”
“Тоглолтын хагас цагийн дараа талбайд эргэн гарч ирээд аль болох хурдан гоол хийж тэнцүүлэх хэрэгтэй нь маргаангүй юм. Энэ л бидэнд цаашид итгэлтэй тоглолт үзүүлэн, улмаар тоглолтонд хожих итгэл үнэмшлийг төрүүлэх учиртай”
Тоглолтын хагасын завсарлагаар Рожэрс та нарт ямар зөвлөгөө өгсөн нь та бүгдийг эргэн ирэлт хийхэд голлох нөлөө үзүүлсэн бэ? Гэсэн асуултад:
“Та нар өөрсдийн хийж байгаа зүйлээ үргэлжлүүлээд л хийгээд л байх хэрэгтэй. Гэхдээ жаахан итгэл л нэмчих. Тэднийг хүснэгтийн сүүлийн 3-ын нэг болох эрсдэлд оруул. Үүнийг өнөөдөр л хийнэ” хэмээн Жэррард хариуллаа.
“Бид үлдсэн бүх тоглолтондоо ялалт байгуулж хүснэгтийн байрлалаа аль болох дээшлүүлэхээр хичээх хэрэгтэй. Хэрэв бид үлдсэн бүх тоглолтондоо хожоод ч хүснэгтийн 5 юм уу 6-д бичигдэхээр байсан ч бид түүний төлөө л зүтгэх болно”
Жордан Хэндэрсон довтолгооны хагас хамгаалалтын байрлалд илүү сайжирсаар байгаа үед Жэррард илүү талбай төв рүү орж тоглолтыг илүү хяналтандаа барьж тоглох боломжтой болж байгаа юм.
Тэрээр: “Бид улирлын туршид талбайн төвд тоглолтыг хянах хоёр хагас хамгаалагчтай, урдаа нэг довтолгооны санаачилгыг барьж байх төвийн хагас хамгаалагчтай байрлалаас довтолгоо руу чиглэсэн 2 хагас хамгаалагч болох байрлал руу шилжин тоглолт хийж байгаа. Манай багт мэнэжэр яаж тоглохыг хүсч байгаа яг тэр тоглолтонд зохицож тоглож чадах тоглогчид бий” хэмээн яриагаа төгсгөлөө.
Нисдэг Чэстмир
Эх сурвалж: liverpoolfc.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ