М.Нямжаргал Олон улсын их мастер цолны болзол хангав

img

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны шинэчлэгдсэн чансаа өчигдөр гарсан байна. Энэхүү чансааагаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Малайзад болсон Ази тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн спортын мастер Мөнхбаатарын Нямжаргал Олон улсын их мастер (GMIF) цолны болзол хангажээ. Ийнхүү М.Нямжаргал нь монголын анхны эмэгтэй грандмастер болж байгаа аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ