Хасар Жагаа уран бүтээлийн цэнгүүн хийнэ

img

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан “Миний орон зай”  уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 5-нд хийхээр болжээ. Ард олондоо Хасар Жагаа хэмээн хүндлэгддэг чадварлаг жүжигчин маань тун чансаатай цэнгүүн хийхээ амлаад байгаа. Арга ч үгүй биз. Ханьтайгаа хамт урлагийн тайзнаа од болон гялалзаж яваа болохоор өөрсдийнхөө орон зайг ийнхүү бидэнд мэдрүүлэх нь. Нэмж хэлэхэд, гурав хоног үргэлжлэх энэхүү цэнгүүний үеэр “Хаан түүх”, “Хайрын домог” жүжгүүдийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин амилуулах юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ