Volkswagen таван жилийн хугацаанд 50 мянган хүн ажилд авна

img

  Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen концерн 2018 он гэхэд ажилтныхаа тоог 550 мянгаас 600 мянгад хүргэхээр төлөвлөжээ. Ийм мэдэгдлийг компанийн Үйлдвэрлэх зөвлөлийн тэргүүн Берндт Остерлох хийсэн байна. Volkswagen шинэ ажилчдаа гол төлөв Хятадад ажилд авах гэнэ. Өдгөө тус концерны нийт ажиллагсдын талаас илүү хувь нь хилийн чанадад байдаг үйлдвэрүүд дээр нь хөдөлмөрлөж байгаа билээ. Ойрын таван жилдээ багтаан Volkswagen Хятадад буй үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Таван жилийн дараа гэхэд Volkswagen Японы Toyota Motor-ыг ардаа орхин борлуулалтаараа дэлхийд тэргүүлэх бодолтой байгаа аж. Өнгөрсөн онд тус концерн 9.1 сая ширхэг автомашин худалдаалсан нь өмнөх оноосоо 11 хувиар илүү үзүүлэлт юм. Харин Toyota компани 2012 онд 9.7 сая ширхэг машин борлуулжээ.   Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ