
ШШГЕГ-н Тогтоол гүйцэтгэх газрын харъяа Ховд аймаг дахь жирийн дэглэмтэй хорих 457-р ангиас оргосон ялтан Х.Мягмаржавыг өчигдөр Ховд аймгаас баривчилсан байна.
Х.Мягмаржав нь 1990 оны 09-р сарын 23-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэхийн өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Тариалан сумын Мянгад багт оршин сууж байсан. Ам бүл 10.
Ялтан Х.Мягмаржав нь Эрүүгийн хуулийн 145.2-р зүйл ангид зааснаар ял шийтгүүлж байсан аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ