УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” компанийг НҮБ-ийн Дээд зөвлөл Гаагийн олон улсын шүүхэд өнөөдөр өгч байгаа юм байна. Тэрээр энэ талаараа хэвлэлийнхэнд мэдээллээ. “Рио тинто” компанийн хувьд Оюутолгой ордыг ашиглалтад оруулахтай холбоотойгоор анхны хөрөнгө оруулалтаа гэрээнд зааснаас бараг хоёр тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн, шинэчлэлийн Засгийн газрын сайдууд хөрөнгө оруулагч талтай хоёр ч удаагийн хэлэлцээр хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа юм. Тиймээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.
Анхнаасаа учир дутагдал ихтэй байсан энэхүү гэрээг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хамгийн наад захын жишээ гэхэд BBC-ийн сэтгүүлч энэхүү гэрээг судалж үзээд "Оюутолгой" бол жилдээ л гэхэд найман тэрбум ам. долларын ашиг өгөх төсөл байна гэж хэлснийг С.Ганбаатар гишүүн энэ үеэр дурдсан юм.
Д.Цэцэг