Газрын тухай хуулийн хэлэлцүүлэг боллоо

img

  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр хуульчдын дунд Газрын тухай хуулиар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Төрийн ордны “Б” танхимд зохиогдсон энэхүү хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан эхлүүлж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм. Газрын тухай хуулийн ээлжит хэлэлцүүлгээр үндсэн арван асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, Газрын тодорхойлолт, эдийн засгийн болон экологийн агуулгаар -Газрын орон зай буюу газраас дээш, доош ямар хэмжээнд хэрхэн ойлгох, үүнийг тодорхой хэмжээ зааж өгөх, эсвэл ашиглалтаар гаргаж ирэх -Газрын дээрхи барилга байгууламж газрын тухай хуулиар зохицуулагдах уу -Газрын хэвлийн хуулиар зохицуулах харилцаа, Үндсэн хуулиар зохицуулагдах уу - Эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь газрын эрх зүйд адил ойлгогдох уу - Газар эзэмших, ашиглах эрхийн ялгааг хуульд хэрхэн гаргах вэ? - Газрын тухай хуулийг материаллаг хууль болгон процессын зохицуулалтуудыг тусад нь гаргаж, байгалын баялаг гэсэн үндсэн агуулгаар нь газрын кадекс болгох боломж, онолын үндэс - Газрын тухай хуулиар зохицуулах харилцаа, өмчийн эрхийн хамгаалалт, өмчлүүлсэн газрын зохицуулалт, газар ашиглах тодорхойлолт гэсэн өөр өөр асуудал гэдгийг тодотгох -“Гэр бүлийн хамтын хэрэгцээ”, “Гэр бүлийн хэрэгцээ” нэр томъёоны ялгаа -Газрын нэгдмэл сангийн ангилал -Тусгай хамгаалалттай газар ашиглах, зөвшөөрлийг өгөх субьект, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй хэрхэн уялдах -Хадлангийн газрын тодорхойлолт -Газрын хөтөлбөр, ашигт малтмалын лиценз төлбөрийн ялгаа гэсэн сэдвийн дор зөвлөлдлөө. Хэлэлцүүлэгт оролцогчид Газрын тухай ойлголтыг зөвлөлдөн “Газар гэж гүн рүүгээ 100 м хүртэлх, газрын гадаргуу, түүний хөрс, ой ус ургамал бүхий орон зайн давхарлага” гэж тодорхойлов. Мөн газар гэдэг бүтээгдэшгүй, устгагдашгүй зүйл. Тиймээс газрыг хувь хүн ашиглах боломжийг хэрхэн шийдэх юм. Газар ашиглах, өмчлөх асуудлыг анхаарах хэрэгтэй. Одоо мөрдөгдөж байгаа Газрын тухай хууль нь эзэмшигчид ашиглахыг шаардсан байдаг.  Газар ашиглана гэдэг нь эзэмшилд байгаа тохиолдолд заавал ашиглана. Ашиглаж байгаа тохиолдолд заавал эзэмшинэ гэдэг нь хууль эрх зүйн хувьд тодорхой байх ёстой. Газар ашиглалт гэдэг нь газрын хэвлийтэй холбогддог. Хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалтаар ашигласан газраа үржил шүмгүй болгоод орхиж байгаа тохиолдол цөөнгүй бий. Улмаар өөр газар дахин өмчилж газар тариалан хөдөө аж ахуйн салбарт ашиглаж байна. Тиймээс хадлан тариалан, бэлчээрийн газрыг тооцож тогтоон, хэрэв газрыг дахин ашиглах боломжгүй болгосон бол хариуцлага тооцдог байх зэрэг саналууд хэлж байлаа. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баяр:
Нөгөө 17ООО газар зарсан хэрэг яасан бэ...өө нээрээ хэргийг мөрДөөд эхэлвэл МАН-ыхан засгийн газрыг огцруулна штээ...М.ЭнхболД газар зарсан мөнгөнийхөө 5О хувийг намДаа өгсөн гэдэг шүү....
2013-04-09
àðõàíãàé:
архангайд ахиад мөнгөн ус асгасан байсанг оллоо ш дээ. энэ талаар ягаад мэдээ байхгүй байна аа. Архангай хариуцлагагүй биш. Хүний болгоны хармаанд юу байгаад эрхэм сайд сайн мэднэ гэж үү. Тэгвэл яагаад энэ 2 кг 315 гр ус хаанаас гараад ирэв. Архангайд энэ ус яаж байгаад ирэв. Мөнгөн усыг хаанаас хаагуур яаж орж ирдэг. Жил хилээр хэдэн кг мөнгөн ус орж ирдэг тухай мэдээ ягаад гарахгүй байгаа юм бэ. Энэ талаар иргэдэд мэдээ өгч туслаач. Архангайгаас
2013-04-05