
Сири улсад гарсан бослого мөргөлдөөн өдгөө хоёр дахь жилдээ үргэлжилж, албан ёсны мэдээллээр 60 гаруй мянга, албан бус судалгаагаар 90 гаруй мянган хүн амь үрэгдсэн гэх мэдээ бий. Тэгвэл өнгөрөгч сард 6000 мянган хүн амь насаа алдсан хэмээн албаны эх сурвалж мэдээлж байгаа юм. Уг судалгааг сирид суугаа Их Британид төвтэй хүний эрхийг хамгаалах байгууллага гаргасан юм.
Амь насаа алдсан хүмүүсийн 291 нь эмэгтэй, 298 нь хүүхэд, 1486 нь босогч, үлдсэн 1464 нь засгийн газрын армийн цэргүүд байжээ. Бүртгэлд орж амжаагүй амь насаа алдагсад ч цөөнгүй бий гэжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ