"Нарантуул"-ынхан түрээсийн мөнгөө авахын тулд цагдааг ашигладаг гэнэ

img

  "Нарантуул” олон улсын  худалдааны төвийн удирдлагуудын талаар ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нь өнөөдөр мэдээлэл хийлээ. “Нарантуул” захын толгой компани болох “Нарантуул трейд”-ийн захирал Ш.Сайхансамбуу болон тэдний гар хөл бологсод захын газар түрээслэгчидтэй гэрээ байгуулалгүй түрээсийн мөнгийг өөрийнхөө хүссэн хэмжээгээр нэмж авдаг. Наймаачдын үзэл бодлыг хааж, үг хэлүүлэлгүй “Газрыг чинь хурааж авна” хэмээн сүрдүүлдэг. Нэг сарын түрээсийн төлбөр хэтэрхий их байгааг хэлсэн юм.Тус захын Үйлдвэрчний хорооны дарга Б.Байгалмаа,  “Худалдааны төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгоно гээд түрээслэгчдэд “Тээш,түрэлтийн мөнгө авахгүй” та нарт ашигтай гэж ухуулан 385-425 мянган төгрөгөөр төмөр авдар худалдсан. Гэтэл одоо болохоор 30 мянган төгрөгийг түрээснээс гадна авч байгаа” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр, “Манай худалдааны төвд 23 “байцаагч” цагдаа ажилладаг. Тэд төрийн хувцас өмссөн ч бүгд Ш.Сайхансамбуу ба тэдний гэр бүлийнхний гар, хөл болж түрээсийн төлбөрөө авахын тулд наймаачдыг зодож, айлган сүрдүүлэх нь ердийн үзэгдэл болсон. Мөнгөтэй компанийн захирал иргэдийг сүрдүүлж, айлган дарамтлах хэрэгсэл болгон цагдаа нарыг ашиглаж байгаа нь Монгол Улсын олон хуулийг уландаа гишгэж байна. Түүнчлэн нэг түрээслэгчийн лангууд гурван м2 талбай ногдох ёстой. Гэтэл тэд нэг метр 20 см хэмжээтэй газарт лангуугаа ажиллуулдаг. Хуульд зааснаар бол гурван м2 талбайгаас 25-60 мянган төгрөг авах ёстой. Гэтэл тэднээс метр 20 см газраас 47 мянган төгрөгийн татвар авч байгаа нь хэрээс хэтэрсэн мөлжлөг болохыг түрээслэгчид  хэлж байсан юм. Энэ талаар хуульч Б.Эрдэнэцэцэг ярихдаа  “Хүний эрхийн үндэсний комисс, Үйлдвэрчний хороо хамтран дээрх бүх асуудлыг шалгаж “Хүний эрх зөрчсөн, ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн, гэрээ байгуулалгүй иргэдээс түрээсийн мөнгө авч байсан нь хууль эрхзүй ямар ч үндэслэлгүй” болохыг тогтоосон гэж байв. “Наран трейд” компанийн захирал Ш.Сайхансамбууд дээрх шаардлагыг хүргүүлсэн гэж байсан. “Шаардлагыг нэг сарын дотор биелүүлэхгүй бол Хүний эрхийн үндэсний комиссоос хуулийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тэрээр мэдэгдсэн юм. Түүнчлэн худалдааны төвийн түрээслэгчид одоогоор сард 90 гаруй мянган төгрөгийн түрээс төлдөг аж. Түрээслэгч Д.Жарантай “Би энэ асуудлын талаар Үйлдвэрчний эвлэлийн хороонд хандсан. Эргүүлээд  намайг “Газрыг чинь хурааж авна” гэж сүрдүүлсэн. Биднийг гомдол санал гаргахаар та нар хувийн байгууллагад ажиллаж байгаа гэж хэлдэг. Аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлдэггүй. Хэдэн жилийн өмнө авдар түрж яваад амь алдсан түрээслэгч  ч байдаг. Зарим нь төмөр авдраа түрж яваад бэртэж, гэмтсэн тохиолдол олон" хэмээн элдэв асуудлыг тэд дэлгэж хэвлэлийнхэнд хандсан юм.  Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оооо:
Ео ео элэг хөшлөө Нарантуул захдаа хайртай гэнээ,Тэр зах нь хайр татхаар юм байдаг л юм байх даа,Ил задгай наймаа ямар л олиг байв гэж,Бид ажилын 5 өдөр ажилчаад хагс бүтн сайнд нь зах орж түгжрээд тэгээд бөөн шороо тоосноос юу олох бэ дэ,Заваан газар л харагддаг ш дээ
2013-04-04
аөнг:
цагдаа нь дарамтын ажил хиигээд баихаар ард түмэн яах болж баинаа
2013-04-04
okoo:
nvvlge
2013-04-04
Shudraga guad:
Ta chin uyaanii n.ohoi shig bolchoo yu daa. ovol -40 zundaa +40 huiten haluund odorjin zogsoj baidagtaa bur dassan baina. odoo iim baij bolohgui yadaj ter talbaidaa gerel kamer suuriluulchih heregtei yadaj ch gej dee bieee bodotsgoo erhee hamgaaltsgaa
2013-04-02
ШУДАРГА:
Энэ авгай худлаа шоу хийхээ болиочээ,Би энэ зах дээр 12 жил зогсож байна,энэ авгайн яриад байгаа шиг тийм дарамт байдгийг мэдэхгүй юм байна,Харин ч Нарантуул захдаа хайртай байдаг,хамгийн хямд түрээстэй зах шүү дээ,Би Дүнжингарав захын түрээсийг сонирхсон,утсаар түрээсийн талаар мэдээлэл өгөхгүй болохоор нь биеэр очиж асуусан,сард 1сая900мянга гэж байна лээ,харин Нарантуул захынх 140 мянга ш дээ,
2013-04-02
оооо:
Ео ео элэг хөшлөө Нарантуул захдаа хайртай гэнээ,Тэр зах нь хайр татхаар юм байдаг л юм байх даа,Ил задгай наймаа ямар л олиг байв гэж,Бид ажилын 5 өдөр ажилчаад хагс бүтн сайнд нь зах орж түгжрээд тэгээд бөөн шороо тоосноос юу олох бэ дэ,Заваан газар л харагддаг ш дээ