Марк Уэббэр ба Себастьян Феттель

img

  Малайзад явагдсан Сепанг авто тойруулгын гарааны үеэр Герман нисгэгч Феттелийн гаргасан үйлдэл нь үзэгчдийг болон багийн анд Уэббэрийг гайхшруулсан билээ. Тэгвэл Марк Уэббэр, Себастьян Феттель нар хоорондоо ойлголцсон хэмээн "Red Bull" баг мэдэгдсэн байна. Малайзийн Куала Лумпур хотноо явагдсан энэ улирлын хоёрдох гарааны үеэр аваргаа хамгаалан уралдаж буй "Red Bull" багийн нисгэгч Себастьян Феттель багийн удирдлагын шийдвэрийг үл тоон уралдааныг тэргүүлж байсан багийн анд Марк Уэббэрийг гүйцэж, түрүүлсэн билээ. Энэ талаар багийн эзэн Хельмут Марко "Феттель тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан сэтгэл санааны тогтворгүй байдалтай байсан. Одоо бол ямар ч асуудалгүй. Хоёр тамирчин бие биенээ ойлгож, эвлэрсэн. Би Феттелийг дахин ийм зүйл хийнэ гэж бодохгүй байна. Тэр хэвлэлийн бага хурал дээр уучлал гуйсан. Энэ нь ч зөв алхам байсан" гэж хэлсэн байна. Мөн тэрбээр Уэббэр, Феттель нар уралдааны дараах хэлэлцүүлгийн үеэр гар барин ярилцаж байсан хэмээн нэмж дурьдсан юм. Авто уралдааны үеэр Феттельд ямар үүрэг даалгавар өгсөн талаар "Бид Себастьянд байрлалаа хадгал, учир нь бид дугуйны нөхцөл байдал ямар байгааг мэдэхгүй. Та хоёр хоёулаа багтаа сайн үр дүн авчрах нь чухал гэж хэлсэн. Гэсэн хэдий ч тэр гэнэт хяналтаас гарсан. Бид түүнийг радио холбооны цаанаас удирдаж чадахгүй шүү дээ. Тэгээд л тэр Уэббэрийг гүйцэж түрүүлсэн" гэж Марко хэлсэн байна. н.Цогоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ