МИАТ-ын Гүйцэтгэх захирлыг албан тушаалаа урвуулсан хэрэгт татна
МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар болсон тухай эх сурвалжийн мэдээлэл ирлээ.
Дайны эрсдэлийн даатгал гэх нэрээр тус компанийн өмнөх удирдлага болох Ц.Орхон нарын найман хүн өдгөө Цагдан хорих 461-р ангид хоригдож буй.
Тэдний араас одоогийн захирал Г.Жаргалсайхан дээлээ нөмөрч магадгүй болжээ. Өнгөрөгч долоо хоногт МИАТ-ын Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Билэгсайхан хэлэхдээ Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагийн тус компанид илгээсэн албан бичгийг олон нийтэд дэлгэсэн.
Үүнд, ”МИАТ-ийн “Баянхонгор аймгийн “Нүхт-тур” ХХК-тай байгуулсан их хэмжээний мөнгөний гэрээг цуцлах, МИАТ компанид учирсан хохирлыг хууль хяналтын байгууллагад хандаж нэхэмжлэх, гэрээ байгуулсан үйл ажиллагаа нь МИАТ-ийн холбогдох албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэргийн шинжтэй байгааг шалгуулах арга хэмжээг авах”-ыг даалгаж, албан бичиг байсан юм.
Түүнчлэн МИАТ компанид одоогоор УМБГ болон Төрийн өмчийн хороо зэрэг таван байгууллагаас санхүүгийн шалгалт хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногт шалгатын дүн гарах гэнэ. Эл шалгалтаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Жаргалсайхантай холбоотой ноцтой хэд хэдэн зөрчил илэрсэн тухай эх сурвалжийн мэдээлэл байна.
Тухайлбал Б.Жаргалсайхан захирлын 2011 онд хийсэн гэрээн дотор ердийн суудлыг 100 сая төгрөгөөр, бизнес класс суудлыг 220 сая төгрөгөөр худалдан авсан ч тогтоогджээ.Гэтэл зах зээлийн ханшаар нэг сандлын дээд үнэ нь 10-20 мянган ам.доллар аж. Гэтэл Б.Жаргалсайхан захирал энэхүү гэрээнд андуурч гарын үсэг зурсан гэж мэлзэж эхэлжээ.
У.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ