Азийн аваргын төлөө өрсөлдөнө
Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчид БНСУ-ын Чэжү аралд дөрөвдүгээр сарын 4-6-нд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож тэсвэр, хатуужлаа сорих гэж байна.
Уг тэмцээнд манай улсаас Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчин, 100 км-ийн улсын хошой аварга, дээд амжилтын эзэн /8 цаг 2 минут 10 секунд/ Б.Доржпалам болон спортын мастер Г.Хишигсайхан нар хурд хүчээ үзэх юм. Тамирчид хэт холын марафон гүйлтийн АТАШТ-ий 100 км-ийн зайд уралдах бөгөөд өнгөрсөн бямба гарагт баг тамирчид БНСУ-ыг зориод байна.
Манай тамирчид тус улсын шигшээ багтай тав хоногийн хамтарсан бэлтгэлийг Сөүл хотод хийж байгаад, Чэжү аралд очих юм. Г.Хишигсайханы хувьд Ази тивийн аварга шалгаруулах 100 км-ийн тэмцээнд оролцож байгаа Монголын анхны эмэгтэй гүйгч болж байна.
Тэмцээний үеэр Монголын багийн ахлагч хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, цанын спортын мастер Г.Гансүх нар энэ үеэр болох Ази тивийн бүсийн хуралд оролцоно.
У.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ