Б.Энхбайгалийг Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар томиллоо

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Б.Энхбайгалийг томиллоо. Үндэсний хөгжлийн хүрээлэн нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн судалгааг онол, арга зүйн өндөр төвшинд гүйцэтгэж, төр, захиргааны төв байгууллагыг шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын зөвлөмжөөр хангах зорилго бүхий эрдэм шинжилгээний байгууллага юм.

Тус байгууллагын захирлаар томилогдсон Б.Энхбайгаль нь удирдахуйн ухаан, төрийн удирдлага, эдийн засаг, бодлого судлал, системийн онол, шугаман бус динамикийн чиглэлүүдээр өндөр хэмжээнд мэргэшсэн эрдэмтэн юм. Доктор, дэд профессор Б.Энхбайгаль боловсролын салбарт 15 жил, төрийн албанд 13 жил, үүнээс найман жил захиргааны албан тушаалд ажиллажээ.
Тэрээр Нээлттэй нийгэм хүрээлэнд бодлогын шинжээч, Удирдахуйн ухаан, бодлого судлалын хүрээлэнд ахлах судлаач, магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүн, Удирдахуйн ухааны тэнхмийн эрхлэгч, Эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөлийн гишүүн, Удирдахуйн ухаан, төрийн удирдлагын чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах докторантурын хорооны нарийн бичгийн дарга, Удирдлагын академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Удирдахуйн ухааны хүрээлэнгийн захирал зэрэг ажил эрхэлж байсан хүн юм.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hihi:
Baigalaa sain baina, bayar hurgie. Mundag emegtei shuu.
2013-04-03
яанадаа:
АН-д эрх мэдлээ хуваах гэж бараг бүтэн жил боллоо. Баахан л халаа сэлгээ томилгоо. Мэдээж халж сэлгэх нь зөв л дөө МАН-ын угшилтай хүмүүсээс юу ч гарахгүй Даанч оронд нь томилогдож байгаа АНын нөхөд гэж нохойн баа снууд байх юмдаа. Хурдхан шиг халж сэлж дуусаад ажилдаа ороочдээ.
2013-04-03
ggrrr:
enenees uur ajilchih hun mongol ulsad alga gej uu...
2013-04-03