Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

  -Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 цагт Хүн төрөлхтөн Чингис хааны дэлхийн өвийг нээж, бүртгэж, өвлөж, хамгаалж, сэргээж, удирдах “Orden IMPR” стандартын хуультай болсон талаар Чингис хааныг залгамжлагч хунтайж П.Давааням мэдээлэл хийнэ. 11.30 цагт ХХЕГ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт “HSE systems” компани, Монголын мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерүүдийн холбоо, МҮХАҮТ, МҮЭ зэрэг байгууллага хамтарч “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдвээр мэдээлэл хийнэ. 12.30 цагт “CONSULT EXPO-2013” үндэсний зөвлөхүүдийн анхдугаар үзэсгэлэн, форумын талаарх мэдээллийг сонирхоорой. 13.30 цагт Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойн хүрээнд 2222 уртын дууч бэлтгэж байгаа талаар “Улаанбаатар чуулга”-аас мэдээлэл хийнэ. -Хэвлэлийн Хүрээлэнд 11.00 цагт Монгол хүний хөгжлийн шийдвэрлэх олон асуудлыг анх удаа нэгтгэж үндэсний хэмжээний үйл ажиллагаа эхлүүлсэн талаар КТМС-ийн захирал, доктор профессор Г.Батхүрэл, ШУТИС-ын багш доктор, дэд профессор Б.Даваажав, Хөдөлмөрийн яамын харъяа хөдөлмөрийн судалгааны институтийн захирал Л.Алтансүх, Монголын хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академийн захирал, доктор Ё.Мөнхдэмбэрэл нарын эрдэмтэд мэдээлэл хийнэ. -11.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Төрийн хэлний зөвлөлөөс хотын рекламны самбар болон хаягийг хэрхэн зөв бичиж, цэгцэлж байгаа талаар мэдээлнэ. -МҮХАҮТ-д 11.00 цагаас “ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл”-ийн хурал болно. Тус зөвлөлийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат томилогдсон юм. Тэрбээр энэ удаагийн уулзалтаар зөвлөлийн ерөнхийлөгчийн  ажилдаа орж  хоёр улсын худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдал, ОХУ-ын хил, гааль, хяналтын байгууллагуудын хүнд суртал, бэрхшээлүүд, цаашид хийх ажлын талаар гишүүдийн саналыг сонсох юм. -09.00-12.00 цагт Монголын хүүхдийн ордний их танхимд “Ногоон хөгжил бидний ирээдүй” сэдэвт хүүхэд залуучуудын чуулга уулзалт болно. БОНХЯ-наас зарласан байгаль орчны боловсролыг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж байгаа ажил юм байна. -09.00 цагт МХЕГ-ын хурлын зааланд хэмжилзүйн улсын байцаагч нарын сургалт эхэлсэн байна. -09.00 цагт Бишрэлт плаза Монголын барилгын салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцооны шинэчлэлт” үндэсний зөвлөгөөн эхэлнэ. Таминээ энэ үйл явдал яг хаана болох юм бол мэдэж байгаа хүн байна уу? -Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 10.00 цагаас “Харилцааны ур чадвар ба хандлага” сургалтыг жуулчидтай шууд харилцдаг байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд зохион байгуулах гэж байна. -10.00 цагт Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа “Нээлттэй шүүх” төслийн нээлтийн ажиллагаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болно. -11.00 цагт Спортын бэлтгэлийн төвд уулчин Өсөхбаяр мэдээлэл хийнэ -Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд 11.00 цагт аймгуудын Засаг дарга нартай ээлжит цахим хурлаа хийнэ -12.30 цагаас ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлана. -17.00 цагт UB PALACE-д БШУны сайд Л.Гантөмөр БГДийн багш нартай уулзана.Боловсролын чанар дээшлэхэд багшийн үүрэг хамгаас их.БШУЯны Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг багш нар юу гэж бодож байна вэ? Төрийн бодлого түмний ажилд нийцэж байна уу зэрэг асуудлаар хэлэлцэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ