“Урлаг хөгжлийн төлөө сэдэв”-т сургалт болно

img

  “Монголын урлагийн зөвлөл”, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтэстэй “Урлаг хөгжлийн төлөө сэдэв”-т сургалтыг ЕБС-ийн багш нарын дунд зохион байгуулах гэж байна. Гурван өдөр үргэлжлэх уг сургалтад Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн 42 багш хамрагдах аж. Энэхүү сургалт нь хүүхэд залуучуудыг урлагаар дамжуулан төлөвшүүлэх талаар мэдлэг, мэдээлэл өгөх юм байна. Тэр ч утгаараа хүүхэд залуучуудад урлагийн боловсролыг төлөвшүүлэх шинэ сургалтын стандарт, арга барилыг эзэмшихэд туслах  юм. Сургалтанд хамрагдсан багш нар өөрсдийн сургууль дээр уг урлагийн боловсролын сургалтыг ирэх тавдугаар сарыг дуустал зохион байгуулах гэнэ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ