“Өргөө-I” кино театр зөрчлөө арилгажээ

img

  Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжит шалгалтыг  нийслэлийн Онцгой байдлын газар үргэлжлүүлэн хийсээр байна. Шалгалтын явцад хүн олноор цуглардаг олон нийтийн үйл ажиллагаа эрхэлдэг зарим байгуулагуудын үйл ажиллагааг түр зогсоосон байсан билээ. Тэгвэл шалгалтын үр дүн гарч илэрсэн зөрчлүүдээ засаж залруулан, аюулгүй байдлаа хангасан талаар Өргөө кино театр нийслэлийн Онцгой байдлын газарт мэдэгдэн албаныхан зөрчил арилгасан талаарх үзлэг шалгалтыг хийж өгсөн үүрэг даалгавар, зөвлөгөө зөвлөмжийг биелүүлсэн тул үйл ажиллагаа үргэлжүүлэн явуулахыг зөвшөөрсөн байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ