
Монголын хип хоп урсгалд өөрийн гэсэн байр сууриа эзэлж яваа “Дижитал” хамтлагийн ахлагч байсан Ш.Батбаяр буюу Баавар хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдаалахыг завдсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, улмаар ШШГЕГ-ийн харъяа Хорин 461 дүгээр ангид саатуулагдсан билээ.
Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын 23- өдрийн 12 цагийн орчим тус хорих ангийн сахилгын өрөөнд байхдаа шатаж, 3-4 дүгээр зэрэглэлийн түлэгдэлтэй “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Тэрбээр энэ тухайгаа “Цахилгаанаас гал авалцаад намайг ийм болгочих лоо” хэмээн мэдэгдэж, ар гэрийнхэн нь түүнийг шатсанаас 20 минут орчимын дараа очиж гаргасан. Хэн нэгний санаатай үйлдэл хэмээн мэдэгдэж буй.
Харин ШШГЕГ-аас түүний шатаж байгаа бичлэг устсан, аварч байгаа нь л байна өмнөх бичлэг нь уншигдахгүй байна хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн билээ.
Хоёр талын энэхүү зөрүүтэй мэдээлэл нь нийгэмд уг асуудлын талаар буруу ойлголт төрүүлж байгаа тул “Eagle news” TV-ийн сурвалжлах баг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлдсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
http://youtu.be/9Fv6aoXoQto
Эх сурвалж: Eagle news тв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ