ТВ коктейлын ганц "сарнай"
Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл, ТВ коктейл хамтлагийн ганц "сарнай" болсон залуу жүжигчин Н.Цэнд-Аюуш жүжигчний ур чадвар, гоо сайхнаараа ялгарч чаддаг билээ. Тиймдээ ч “Гэгээн Муза” олон улсын 10 дахь удаагийн наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн бизээ.
Тэрбээр Францын зохиолч Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн бүсгүйн дүрээр энэхүү шагналыг авсан бөгөөд нүүр дүүрэн инээмсэглэл, нүд дүүрэн баярын нулимстай энэ үдшийг өнгөрүүлсэн юм. Харин шилдэг эмэгтэй жүжигчний маань энэ үдшийн гоёл нь энгийн атлаа дэгжин харагдуулж чадсан билээ.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ