Зүүн бүсийн өсвөрийн боксын аваргыг шалгаруулна

img

  Сүхбаатар аймгийн уугуул, ОУХМ, улсын дөрвөн удаагийн аварга, кикбоксын дэлхийн цомын аварга, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Ганбаатарын нэрэмжит  Зүүн бүсийн өсвөрийн боксын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын -11-13-нд тус аймгийн төв Баруун-Урт хотноо болно. Тэрээр өөрийн гаргаж байгаагүй амжилтыг нутгийнхаа хүүхдүүдийг гаргаасай хэмээн хүсч боксын спортыг дэмжиж, хөгжүүлэхийн төлөө Зүүн бүсийн тэмцээнийг энэ жилээс зохион байгуулж байгаа аж. Цаашид уламжлал болгон зохиох  бөгөөд энэ удаагийн тэмцээнд 1998-2000 онд төрсөн 100 гаруй тамирчин есөн жинд өрсөлдөх юм. Уг тэмцээний нээлтэд нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган  оролцох юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ