8000 боодол өвс тараалаа

img

  Дорнод аймгийн Халхгол сумын нутагт мал хаваржилт хүндэрч, малын хоргодол ихээр гарч байгаатай холбогдуулан Засгийн газар, Улсын Онцгой комисс, ОБЕГ болон орон нутгийн удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд Халхгол сумын малчдад тусламж болгон өгсөн 8000 боодол өвсийг “Цогтсүмбэр”, “Ялалт”, “Ташгай” багуудын малчдад тараажээ. Дашрамд дуулгахад, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайд Ц.Туваан, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Дарь Сүхбаатар нар Сүхбаатар аймагт, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж Дорнод аймгийн Хэрлэн суманд тус тус ажиллаж байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ