Говь-Алтайд газар хөдлөв
Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас зүүн зүгт 17 км-ийн зайд энэ сарын 02-ны өдөр буюу өчигдөр 14:35:12:07 цагт /Улаанбаатарын цагаар/ 4.25 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ талаар Одон орон геофизик судалгааны хүрээлэнгийн Газар хөдлөлтийн сектороос мэдээлэл ирүүлсний дагуу ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан орон нутгаас тодруулахад мэдрэгдсэн зүйлгүй, хохирол учраагүй байна гэжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ