Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар шинэхэн номоо өлгийдлөө

img

Монголын хоймор болсон Хөвсгөл нутгийн хүү “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн, залуу яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар шинэхэн номоо уншигчдынхаа гарт хүргэхэд бэлэн болгожээ. “Санаа алдахаас өөр салхигүй”, “Тамхиныхаа цогонд дулаацан зогсоход” хэмээх хоёр бүлэгтэй энэхүү номоо тэрбээр хайртай бүсгүйдээ зориулжээ. Энэ ч утгаараа “Н.Зулзаяад” хэмээн хаягласан байх юм. Тэрбээр 2008 онд яруу найргийн анхны түүврээ “Санаа алдахаас өөр салхигүй” нэртэйгээр хэвлүүлж байсныг шүлгийн хорхойтнууд андахгүй. Харин түүний хоёр дахь түүвэр ирэх сарын 1-нээс худалдаанд гарах аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Anhaa:
Sain yaruu nairagch bolooroi
2013-04-03
D.Otgontsagaan:
Amjilt husie
2013-04-03