Хээрийн түймрийг цурманд оруулжээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын гуравдугаар багийн “Ширээгийн оноо” гэдэг газар /сумаас баруун хойшоо 60 орчим км-т/ өчигдөр 12.00 цагийн орчим хээрийн түймэр гарчээ.
Тодруулбал, урт нь 35 км, өргөн нь 20 км орчим талбайг хамарсан хээрийн түймэр гарсан байна.
Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын хэлтэс, аймгийн гамшгаас хамгаалах Мэргэжлийн ангийн албан хаагчид, сум орон нутгийн иргэд нийт 58 хүн ажиллаж цурманд оруулад байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ