Малдаа яваад төөрсөн эмэгтэйг эсэн мэнд олжээ

img

  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвөөс баруун хойд зүгт 20 км зайтай орших есдүгээр багийн "Өвөр булаг" гэдэг газраас энэ сарын 01-ний өдрийн 20.00 цагийн орчим 74 настай эмэгтэй, иргэн Н үхэртээ явна гээд сураггүй болсон аж. Түүнийг алга болсон тухай мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбарын бүлэг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан явуулж өчигдөр өдрийн 11.05 цагт гэрээс нь баруун зүгт 8 км-ийн зайтай “Шархадны өвөр” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.   Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ