С.Бат-Отгоны хурлын тов хойшиллоо

img

Швед улсын Стокгольм хотод 18 настай Ребар Шариф гэх залууг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэгт татагдсан Монгол Улсын иргэн С.Бат-Отгоны шүүх хурал  товлогдсон эсэхийг ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа. -С.Бат-Отгоны шүүх хурлын тов гарсан уу? - Манай улсын иргэн С.Бат-Отгоны сэжигтнээр татагдсан хүний амь нас бүрэлгэсэн хэргийн шүүх хурал ирэх онд болох байх. Ойрын хугацаанд хурлын тов гарахгүй.  -Шүүх хуралд манай талаас төлөөлөл оролцох уу? - Шүүх хуралд Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан оролцоно. Түүнчлэн С.Бат-Отгоны өмгөөлөгч нар оролцож шүүх ажиллагааны үеэр манай иргэнд эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Сануулахад Швед улсад хүн амь хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдан саатуулагдаад байгаа С.Бат-Отгоныг / S and I хамтлагийн гишүүн Бадгаа/ өнгөрөгч долдугаар сарын 11-нд Стокгольм хотын нэгэн хөлбөмбөгийн талбайд хөлбөмбөг тоглож байсан 18 настай Ребар Шариф гэх залууг  хутгалж, улмаар амь насанд нь хүрсэн хэрэгт холбогдоод байгаа. Н.Бүжин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen unen
2011-11-22
avilgachdaas nuhchihsan bol ardiin baatar boloh bailaa. daanch...
2011-11-11
unen unen