Цасан шуурга шуурна

img

Өнөөдөр Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Архангайн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Явган шуурга шуурна. 17-19 градус хүйтэн байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн  нутгийн ихэнх хэсэг, зүүн болон говийн нутгийн зарим газраар  цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Нутгийн өмнөд хэсгээр  секундэд  түр зуур 16-18 метр хүрч шриүүснэ. Увс нуур, Дархадын хотгороор 26-31 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын сав газраар 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ