ExxonMobil дэлхийд хамгийн том хөвөгч үйлдвэрийг байгуулна

img

  АНУ-ын газрын тос олборлогч томоохон компани болох ExxonMobil Австралийн баруун эрэг дагуу байгалийн хий олборлон боловсруулах дэлхийн хамгийн томд орох хөвөгч үйлдвэрийг барихаар төлөвлөжээ. Энэхүү төслийг ExxonMobil-той хамтарч Англи-Австралийн уул уурхайн BHP Billiton корпораци хэрэгжүүлэхээр болсон байна. Scarborough төслийн нийт зардал 12 тэрбум долларыг давж гарна гэж шинжээчид үзэж байгаа юм. Шинэ үйлдвэрийн хүчин чадал жилд 6-7 сая тонн байгалийн хий боловсруулах чадалтай болно. Хөвөгч үйлдвэрийн урт 495 метр, өргөн 75 метр байх аж. Үйлдвэрлэлийг 2020 онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ