
АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэгч залууг эх орондоо дагуулан ирж, шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн гэх Ч.Баттуулыг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүнэ. Ч.Баттуул АНУ-д суралцаж байгаад Монголд ирэхдээ өөрийн багш болох Жон Мартин Кийнийг дагуулан авчирч, Улаанбаатарт буусныхаа маргааш нь буюу 2011 оны нэгдүгээр сарын 06-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачин, буудаж хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа. Түүнийг өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Сэжигтнийг шүүх хурал өнгөрсөн сарын 25-ны өдөр болох байсан ч уг хэрэгт ажиллаж байсан улсын яллагч солигдсон тул өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ