Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

img

-Монгол ньюс мэдээллийн төвд 11.00  “Классик трио” хамтлаг АНУ-ын удирдаач Брэд Коиэртэй хамтран Л.Бетховен, Ф.Мендельсоны сонгодог хөгжмийн гурвалд зориулсан бүтээлүүдийг Монголд анх удаа толилуулах "Classical Trio Concert" зохион байгуулж буй. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой. 11.30 “Сэтгэшгүй ухаан” ХХК-иас “Далд ухамсараа идэвхжүүлэн амжилтанд хүрэх нь” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 13 настай хүү барилга дээр ажиллаж байгаад осолдож амиа алдсан хэргийн талаар хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ. -MNB-ийн Олон нийтийн мэдээллийн төв 12.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд Иргэний хөдөлгөөнүүдээс “Оюу толгой”-н Удирдах зөвлөлд монголын талаас төлөөлөн суугаа П.Очирбат, Н.Багабанди, П.Цагаан, Ч.Ганболд нарын талаар мэдээлэл хийнэ. -09:00-12:00 цагийн хооронд Сэргээн засалт, хөгжлийн Үндэсний төвийн хурлын танхимд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах, тэдний сурч, боловсрох нөхцөлийг сайжруулах, багш сурган хүмүүжүүлэгч бэлтгэх, мэргэшсэн боловсон хүчний өнөөгийн байдал болон дэлхий нийтийн хандлага" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно. -9.30-12.30 цагт  МҮХАҮТанхимд “Ус- амьдралын эх булаг” хэлэлцүүлэг болно. УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн санаачилгаар УИХ-ын ногоон бүлэг, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байгаа аж. -11.00 цагт Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны шинэ спорт цогцолборын шав тавих ёслол “Алдар” спорт хорооны талбайд болно болно. Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав болон хүндэт зочид төлөөлөгчид оролцох юм байна. Та бүхэн очиж сурвалжлаарай -11.00 цагаас Уул уурхайн яаманд Геологи, уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын хэлэлцээрт гарын үсэг зурна. -13:00 цагт Улсын филармонид Япон улсын Шизүоко мужийн иргэдийн бэлэглэсэн хөгжмийн зэмсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хүлээлгэн өгөх ёслол болно. -Өнөөдөр Blue sky tower-т 14.00 цагаас ”Ромео Жульетта” мюзиклийг танилцуулах хэвлэлийн бага хуралтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ