АТГ-ынхан Увс аймагт ажиллаж байна

img

 

Авлигатай тэмцэх газрынхан энэ сарын 1-нээс Увс аймагт ажиллаж байгаа аж. Таван хүний бүрэлдэхүүнтэйгээр тус аймагт ажиллаж байгаа АТГ-ынхан Улаангомын иргэдтэй болон албан газрын дарга эрхлэгч нартай уулзаж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Энэ үеэр тус газраас сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулснаас гадна авлигыг хэрхэн таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ.

Тус аймгийн хэмжээнд авлигын томоохон гэмт хэрэг илрээгүй ч иргэд ажил төрлөө амжуулахын тулд төрийн албан хаагчдын гарыг тодорхой хэмжээгээр хүндрүүлдэг тохиолдол  цөөнгүй гардаг аж. Тухайлбал, эмнэлэгт үзүүлэх, хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулахын тулд набор, шоколадтай очих шаардлага заримдаа тулгардаг гэжээ.

Иймд авлигыг таслан зогсоохын тулд иргэдийг соён гэгээрүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж авлигын хуулийг сурталчлах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сайнуу Сайн нуу:
Манай Ховдод хэзээ ирэх вэ
2013-04-04