
Ховд аймагт цагдаагийн алба хаагчийг буудан хөнөөсөн хэрэг уржигдар гарсан билээ. Энэ хэрэг Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэсгэрт болсон. Уг хэргийг үйлдсэн зэвсэглэсэн гэмт этгээдүүд одоогоор баригдаагүй байна. Цагдаа нар Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүд, банкны салбар, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, онц байдал зарлаад байгаа аж.
Хэргийг илрүүлэхээр Ховд аймгийн цагдаагийн хэлстийн ажилчид болон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн Булган суманд ажиллаж байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэсээс нэмэлт хүч ирсэн бол, хилийнхэн болон онцгой байдлын газрын ажилчнууд хамгаалалтад гараад байгаа юм. Уржигдар орой гарсан уг хэргийг эргэн сануулахад
Булган сумын цагдаагийн ажилтан дэд ахлагч Ш.Баатархаан эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад нь "Бүрэн"хүнсний дэлгүүрийн хаалга эвдэрсэн байдалтай байжээ. Тиймээс тухайн дэлгүүрт хулгайч орсон байх магадлалтай байгаа мэдээллийг сумынхаа цагдаагийн хэсэгт хүргэж, нэмэлтээр дэд ахлагч н.Баянмөнх, Бекболд, Д.Төмөрчөдөр нар иржээ байна.
Улмаар тэд тухайн дэлгүүрт орох үед буун дуу гарч дэд ахлагч Д.Төмөрчөдөр суманд оногджээ. Харамсалтайн тэрээр эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм..
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ