
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд “Ус- амьдралын эх булаг” хэлэлцүүлэг 9.30-12.30 цагийн хооронд зохиогдоно. Энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн санаачилж, УИХ-ын ногоон бүлэг, МҮХАҮТ –тай хамтран зохион байгуулж байгаа аж.
Уг хэлэлцүүлэг нь усны салбарт тулгамдсан асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой аж.
Хэлэлцүүлэгт усны салбарт үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллагууд, усны мэргэжилтнүүд, бусад бүх сонирхогч хүмүүс, мэргэжилтнүүд оролцоно.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ