Загас толгойноосоо өтдөг

img

 

Эрүүгийн байдал хүндэрч, гэмт хэргийн гаралт хоёр дахин ихэсчээ. Хууль зүйн сайдын ажлын чиг үүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагаа чухал байр суурь эзэлдэг авч эрх зүйн шинэчлэл, эмнэлгийн барилга гэх мэт асуудал ихээхэн анхаарал татаж байгаа бололтой. Хоёрдугаар сард улсын хэмжээгээр гэмт хэргийн гаралт 2327, үйлдсэн хэргийн тоо 1656 бүртгэгджээ. Гэтэл гуравдугаар сард энэ үзүүлэлт 4295-д хүрч, гэмт хэрэг 3047 болтлоо өссөн байна.

Эдгээрийн улмаас улс нийгэм, иргэдэд 13 тэрбум 490 сая төгрөгийн хохирол учирч байсан бол сарын дараа 27 тэрбум 923 сая болж нэмэгджээ. Гэмт хэргийн золиосонд хоёрдугаар сард 134 хүн амь насаа алдаж, гуравдугаар сард бараг гуравд дахин их буюу 326-д хүрсэн нь түгшүүрийн харанга дэлдэж байна. Дэлхийн хамгийн халуун цэгт ч ганцхан сард үрэгдсэн хүний тоо энэ хэмжээнд хүрэхгүй байгаа.

Хэрэг зөрчлийн улмаас баривчлагдсан хүний тоо энэ хугацаанд 1263-2348, эрүүлжүүлэгдсэн иргэн 10790-20381 болон өсчээ. Торгуулын арга хэмжээ авахуулсан 57619 иргэний тоо гуравдугаар сард 89213 болов. Бараг 100 мянгад дөхөж.

Нийгэмд баян, ядуугийн ялгаа ихэсч, төрийн албанд авлига хэрээс хэтэрч, янз бүрийн албан тушаалтнуудын өмч хөрөнгө завших явдал хэдэн арван тэрбумаар хэмжигдэх болсон учраас иргэдийн дунд асар их бухимдал төрүүлж байна. Тиймээс өнгө мөнгөөр ялаас мултрах, иргэдийг ичгүүр сонжуургүй басамжлах явдал нийтийн албанд жирийн үзэгдэл болж, ухвар мөчид заримынх нь толгойд ингэж болдог юм байна гэсэн муйхар ойлголт төрүүлж эхэлсэн нь нууц биш. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг.

Ховд аймагт зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн амь насанд халдав. Өмнө нь цагдан хорих 461 дүгээр ангид сэжигтнээр хоригдож байсан дуучин Баавар боодог болтлоо галд түлэгдэж байхад хамгаалалтынхан нь бараг мэдээгүй цаг алдсан.

Энэ хэрэгт хохирогч өөрөө буруудаж ч байх шиг. Ховдын хорих ангиас гурван хоригдол оргоод хоёр нь сураггүй байгаа. Улаанбаатарын Хайлаастад архины халуундаа танхайрсан этгээд нэгэн айлын халуун ам бүлийг гэрийнх нь гаднаас түгжиж байгаад шатаан зургаан алтан амь хорвоог орхисон.

Дорноговь аймагт эхийг нь хүчиндэж, нялх хүүхдийнх нь хамт амийг нь егүүтгэсэн. Тоочиж баршгүй олон хэргийг дурдахаас ч зүрх халшрам.

Загас толгойноосоо өтдөг. Нийгмийн улс төр, бизнесийн дээд хүрээнд бугласан идээ бээр хагарч, доодцуулыг бузарлаж байна. Цаг дулаарахын хэрээр муу муухай бүхэн ялзарч өтдөг. Үүнийг цэвэрлэх цаг болжээ.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Boldbayar:
Dyyg min havdartai bolgoson shigee namaig tiim bolgono geed baigaa yum uu. Ta nar uursdiiguu tiim bolgo za. Busdiin nereer horlodog ardchilsan namantsariin huuchin niigmiin idee beeryydee
2013-04-07
Boldbayar:
Namaig hyanahaar naad hulgaich daa hyanaachee. Minii eryyl mend ryy dairch baihaar minii internetiig hynaj baihaar uursdiinhuu novshnuudaa hyana za yu.
2013-04-07
Bold:
Hiisen hergee nuuh gej yasan ch olon aldartai hynii ami nas eryyl mendeer toglodog yum be dee ardchilagchidaa. Hymyysiin anhaarliig nuguu tiish ni chiheh gej l, zasgiin gazraa avch yldeh gej l ingej hymyysiin amidralaar toglohoo bolioch. Garch irchiheed yamar yum hiideg bish. Mungu hiij irgedee daramtalch tagnaj chagnah horduulahaa s uur yum hiideg yum uu
2013-04-07
íèêå:
Õºëä¿¿ àìüòàí
2013-04-07
Баяр:
Сүүлийн 20-иод жилд төрийн эрх барьсан улс төрийн хүчин загас лугаа адил толгойноосоо өтсөн учир монголд авилга,газрын болоод байгалийн баялгийн хууль бус наймаахийх, төрийн эрх мэдлийг хувийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгох,нийтийн өмч хөрөнгийг хууль бусаар хулгайлах явдал засаг захиргааны бүх шатанд мафижсан сүлжээ болон тогтсон ньөнөөгийн сөрөг үр дагаврын гол шалтгаан мөн.Үүнийг арилгахын тулд шинэчлэлийн засгийн газар тэмцэж эхэлж байна.Чухам үүнд дургүйцсэн зарим нэгэн ийм юм бичиж байгаа юм л даа.
2013-04-07
mmmm:
ene 3 sar d nogoo oyutanii mongo ogson ternees nileed hamaaraltai bandi nar
2013-04-07
хонгордов:
Гарч байгаа гэмт хэргийн дийлэнх нь архидан согтуурсантай холбоотой гарч байгаа төдийгүй хойч үе залуучууд архинд донтож нийгэмд аюулын харанга дэлдээд удаж байхад хууль зүй яам тухлах контор сав аа бэлдэж эмнэлгийн байр булаацалдаж байхаар ажлаа үүнд чиглүүлж болдоггүй юмуу Улсад ганц байдаг албадан эмчилгээ наркологийн төвүүд зохих ёсоор хүндээ хүрч үйлчилж чадахгүй өч төчнөөн сая төгрөг үр ашиггүй үрж байна Тамхитай тэмцсэн шигээ архидан согтуурах явдалтай тэмцээч Өөрсдөө арга хэмжээ авч чадахгүй байгаа юм бол санаа аваач Хуурамч архи үйлдвэрлэгчидтэй согтуурагчидтай хойд хөрш хатуу арга авч байгааг анхаарч ажиллаач
2013-04-07
Zochin:
yamar ch site-aar ayaav orson MAN-iig ugui hiine, gazriin hursnuus archina, Elbegeeg songono gsn zuils bhiin. Ene tarhi ugaadag ajil hiij tsalinjdag nuhduudiig yaval zugeer bol?
2013-04-07
мике:
урьд нь байсан улс төрийн хүчин захиалгаар бузар хэргүүдийг хийлгүүлээд байгаа юм биз
2013-04-07
íèêå:
Õºëä¿¿ àìüòàí
ard tumen:
URD ni gajuudsan yvdal il gargaj bgaad oilgoh mnii ard tumen
2013-04-07
хул гайчид айхтун:
төсвийн хөрөнгө, төрийн эрхийг хул гайлагчид маш их айцгажж байх шив дээ энэ 4 жилд бүгдийг нь цэвэрлэн ээ айхтун
2013-04-07
Bat ochir:
Bitgii Temuugin said ruu dairaad bai MAN iin gargasan aldaag zasah geed ih ajil hiij bn shuu
2013-04-07
mels:
ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.
2013-04-07
ЗОЧИН:
МАРААЛИЙН ЭЛЭГДЭЛД ОРСОН БАЙНА.ЗАЙСАНД ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА АСУУДЛАА ЭХЭЛЖ ШИЙДЭЖ ГЭМЭЭНЭ БУСАД АСУУДЛАА ШИЙДЭХ ЁСЗҮЙН СУУРИА ГАРГАХ ЮМ.
2013-04-04
mels:
ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.
........................:
deer yamar baina door tiim l baina...............................
2013-04-04
IRGEN:
GUDAMJIND ERGUULIIN TSAGDAA GEJ UVHAA BOLITSIIM CHINE MEDEJ SHDEE HAANA TSAGDAA BNA BHGUI BGAAZ DEE
2013-04-04
Зочин:
Өнгөрсөн тогтолцооны гажгийг харин энэ засгийн үед засч өчнөөн хууль дүрэмд чухал өөрчлөлт хийж байна.Тэр хэрэгжээд ирэхээр бүх зүйл дагаад сайхан болоод ирнээ.
2013-04-04
irgrn:
argagui sh dee. yamar tsaaz avah uym bish, bas nasaaraa horigdoh uym bish sain bol 15-20 jil suuna gej bodood dogshirood, hoshgirood baigaa sh dee...
2013-04-04
jghsi:
ene hereg garahad said yamar hamaa bna zugeer temuujin saidiin yed garsan ni buruu bish l bol hen ch bsan garana yamaa bodoj bich mangaruudaa
2013-04-04
irgen:
huuliig changaruulsnaar gemt hereg buurahgui
2013-04-04
Бат...:
Энэ салбарт бугшиж байсан идээ бээр хагарч байна. Бүх идээ бээрийг нь эмчлэх шинэ тогтолцоо хэрэгтэйн шинж
2013-04-04
TUMUR:
AVILGAL LUIVARIIN ETSEGUUD TOLGOINOOSOO UTUUD BGAA NI IL BOLOOD TEGJ HARAGDAJ BGAAM. HAMGIIN IH UTTEI ZAGAS NI NYAMDORJ BGAAN SHD.
2013-04-04
irgen:
ulam l aimaar herguud garaad baih yum.yu ch bolood baigaan.Humuus hertsgii bolood baigaa ni ene niigemtei holbootoi baihoo
2013-04-04
ok..:
Temyyjin yu hiiqeed bna.
2013-04-04
CCCP:
medehguim da ulam l hertsgii bolood bna shde ene humuus
2013-04-04