
БНСУ-ын Чежү арлыг зорьсон Монголын долоон иргэн хилийн шалган нэвтрүүлэх газар саатуулагдаад байна. Энэ сарын 02-нд тус улсыг зорьсон тэдгээр иргэд саатуулагдаад 40 гаруй цаг болж байгаа аж.
Энэ хугацаанд тэдгээр иргэдэд ямар ч хоол унд өгөхгүй байгаа бөгөөд агааржуулалтгүй, бохир өрөөнд саатуулагдаад байгаа юм байна.
Тэднийг саатуулсан шалтгаанаа Чежү арлын шалган нэвтрүүлэх газрын зүгээс "Тус улсад орох эрх нь хязгаарлагдсан, аяллын зорилго нь тодорхойгүй байсан тул хилээр оруулаагүй" гэжээ. Дээрх иргэд "Женко тур" аялал жуулчлалын компанийн шугмаар явж байсан аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ