Улс төр
Хууль эрхзүй
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Соёл урлаг, спорт
Нийтлэл
3449.0
$
2013-04-04
“Ромео Жульетта” мюзиклийн хос тасалбар 100 ам.доллар
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч ,хөгжмийн найруулагч Жерард Пресгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл ирэх сард үзэгчдийн хүртээл болох юм. Азид анх удаа тавигдаж буй энэхүү мюзиклийн талаар өнөөдөр “BLUE SKY TOWER”-т хэвлэлийн бага хурал боллоо. Монгол хэл дээр тоглогдох “Ромео Жульетта”-г төгс хэлбэрээр нь үзэгч түмэндээ хүртээхийн тулд урлаг соёлын нэр хүндтэй уран бүтээлчид болох МУГЖ Б.Сарантуяа, “Классик Жем” хамтлаг, “A- Capella” хамтлаг болон ДБЭТ-ын жүжигчин н.Нармандах зэрэг уран бүтээлчид гол дүрд нь тоглох ажээ. Мөн тайз, хөгжим, гэрэлтүүлэг зэргийг Монголын бүх хөгжмийн компаниуд хамтран хийх бөгөөд Францын тал дуунуудыг монгол хэл дээр дуулах бэлтгэлийн ажил болон техникийн бүх ажлыг бүрэн хариуцаж байгаа аж. “Ромео Жульетта” сонгодог мюзикл нь дуучид болон жүжигчдын хамтарсан хамгийн анхны уран бүтээл болж байгаагаар онцлогтой. Тиймээс ч Азийн бусад улс орноос ирж үзэх хүсэлтэй үзэгчид ч олон байна. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжиг улаан хивсний ёслолоор эхлэх юм байна. Монголын урлаг соёлын 350 гаруй уран бүтээлчийн хүч хөдөлмөрөөр бүтээгдэж буй энэхүү мюзикл ирэх сарын 3-нд “UB palace”-ийн концертийн их танхимд ганцхан удаа тоглогдох бөгөөд хайртай хосуудын хайрын түүхийг өгүүлсэн уг жүжгийн хос тасалбарын үнэ 100 ам.доллар байх аж.
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
aminaa:
ih goe jujig baih daa.ahiad hezee garah ve?.heleed uguuch.:-)
2013-12-27
Хариулах
СЭТГЭГДЭЛ БИЧИХ