
Монголбанкны эрхмүүд Нийслэлийн Физик - Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай XI сургууль дээр зочлон тус сургуулийн 9, 10-р ангийн сурагчдад Европын Төв банкнаас гаргасан “Үнийн тогтвортой байдал бидний амьдралд яагаад чухал вэ?” сэдэвт хүүхэлдэйн киног номын хамт танилцуулан тарааж өгчөө
Энэхүү богино хэмжээний гарын авлага нь бидний ирээдүй болсон өсвөр насныханд үнийн тогтвортой байдал, инфляци, дефляцийн талаар ойлголтыг өгч, эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй болоход нь дөхөм болно гэж төв банк үзэж байна.
Монголбанкнаас уг хүүхэлдэйн киног монгол хэл дээр хөрвүүлэн гаргаж өнгөрсөн жил ХТҮГ-тай хамтран 200 гаруй хүүхдэд танилцуулснаас гадна олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэн хүүхэд багачуудын хүртээл болгосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ