АН-ынхан сонгуулиас өмнө хууль бус үйлдэл хийж байна гэв

img

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороон йУИХ сонгуулийн дахин санал хураалт болохтой  холбоотойгоор хууль бус үйл ажиллагаанууд ихээр явагдаж байна хэмээн тус дүүргийн Ардын намын хорооноос мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр “Сонгинохайран дүүргийн 26 дугаар тойрогт дахин санал хураалт явуулах шүүхийн шийдвэр гарсны дагуу тус Тойргийн хорооноос энэ сарын 14-ний Ням гарагт дахин санал хураалтын тов зарлагдсан юм. Хуулийн дагуу дахин санал хураалтын ямар нэгэн сурталчилгаа явуулах хориотой тул МАН-ын хувьд хуулиа дээдлэн ямар ч сурталчилгаа явуулахгүй байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Харин АН-ын зүгээс өмнөх сонгуулиудаар давтагдаж байсан хууль бус үйлдлүүдээ дахин давтаж эхлээд байна. Тухайлбал Өрхийн эмч нарт үүрэг өгөн гэрээр үнэгүй үзлэг оношлогоо хийх нэрээр сурталчилгаа хийхээр анхны хурлаа хийгээд заавар зааварчилгаагаа өгчихөөд байгаа тухай зарим шударга эмч нар мэдээллээд байна. Өнгөрсөн сонгуулиудаар ч гэсэн АН яг ийм байдлаар өрхийн эмч нарыг ажиллуулан аман сурталчилгаа хийлгэсэн билээ. Бид энэ хууль бус үйлдлийг нь баримтжуулан зохих хууль хяналтын байгууллагад өгөхөөр болоод байгаа. Мөн дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний төвөөс хороодын нийгмийн халамж үйлчилгээний ажилтнууддаа өчигдөр дуудан хуралдаж “Хорооныхоо хөгшид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гарга. Л.Эрхэмбаярыг дэмжүүлэх талаар ярь. Санал хураалтын өдөр машинаар зөөнө гэдгээ хэл” хэмээн үүрэгджээ. Ингээд судалгаа авах хуудас тараасан байна. Үүгээр ч зогсохгүй АН өнгөрсөн өдрөөс эхлэн сонгогчдод мөнгө тараагаад эхэлсэн тухай мэдээллүүд эхнээсээ ирж байгаа гэдгийг дашрамд дуулгахыг хүсч байна. Энэ мэт хууль бус үйлдлүүд олноор мэдээлэгдэж байгаа тул хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг хууль бус үйлдлүүдийг олон нийтэд мэдээлж, шударга ёсны төлөө ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн мэдээллээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gesgeegch:
ta 2 ch gesen shudrag khumuus mon uu bayarsaikhan avgaigiin buunii nokhoinuud mini
2013-04-05
зочин:
шудрага зүйл байдаг болоод хяналтын тооллогыг гараар хийсэн шүү дээ, хэдэн гараар тоолуулах гээд байна. сонгуулийн дүн удаж гарсан нь гараар хяналтын тооллого хийсэнтэй холбоотой, ялагдаж сурцгаагаачээ
2013-04-05
dorj:
ardiin namiin ene bulhaig hiideg baisan
2013-04-05
biiii:
kkkkk
2013-04-05
irgen:
Ene setguulchid eruu uusgeh heregtei. Setguulch uuruu surtalchilgaa hiij baigaagaa yah geev. Shuuhed ug.
2013-04-05
zochin:
шудрага зүйл байдаг бол санал хураалтыг машинаар, гараар хоёулангаар нь тоолох хэрэгтэй.
2013-04-05
зочин:
шудрага зүйл байдаг болоод хяналтын тооллогыг гараар хийсэн шүү дээ, хэдэн гараар тоолуулах гээд байна. сонгуулийн дүн удаж гарсан нь гараар хяналтын тооллого хийсэнтэй холбоотой, ялагдаж сурцгаагаачээ
unshigch:
Erhembayar luivarchin shdee torson nutagtaa luivar hiideg hun UIH d orj bur aimar l luivardanabiz
2013-04-05
hhhhhh:
Davarsan AN davarsan erhembayar hulgaich bolimor yum\
2013-04-04
zochin:
muusain baliar zawaan ymnuud yah gj dandaa ingej bdg bn aa Erhembayraa bolioochee zarga hiij huuli zorchhoos oor zuil meddgui ymu onigoo mine
2013-04-04
Oogii:
Huulia deedlen shudraga bval yasan yum be
2013-04-04
зочин:
Манай ээжийг лав Эрхэмбаярыг гаргахгүй бол ажилгүй болно гэж дарамтласан байнлээ. АН-д дургүй хүрсэн хүнийг ажлаар нь дарамтлаж сонгууль хийж болмооргүй санагдна
2013-04-04
yalalt:
dolgorsurengiin zodoonchuudaar yah be
2013-04-04
зочин:
Сэтгэгдэл бичих эрх чөлөөгөө эдлэе.МАН хар РР иа болиоч
2013-04-04
ОМБОЛ:
ӨӨРСДӨӨ л ХИЙДЭГ ТАНИЛ ЗҮЙЛ БАЙНА ДАА АРДЫН НАМЫНХАН
2013-04-04