
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас Дархан-Уул аймагт шинээр баригдах орон сууцны 11, 12, 13 дугаар хороолол руу дулааны шугам шинээр тавих, хуучин шугамыг өргөтгөх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг өнөөдөр буюу энэ сарын 04-ний өдрийн 15.30 цаг хүртэл хүлээж авсан аж. Харин 16.00 цагт нийт 9 аж ахуйн нэгжийн тендерийн санал ирүүлснийг нийт компанийн төлөөлөгчдийн өмнө нээсэн байна.
ТБОНӨХБАҮХАТ хуулийн 25.2-т заасны дагуу тогтоосон хугацаанаас хожимдож ирсэн, тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй ирүүлсэн хаягаар буцаана гэж заасан байдаг аж. Энэ удаагийн тендер хүлээн авах эцсийн хугацаанаас нэг компани хоцорсон тул тухайн компаний тендерийн материалыг хүлээн авахаас татгалзжээ.
Иймд Худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцохоор төлөвлөж байгаа бол тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаанд багтаж материалаа ирүүлэхийг санууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ