Улаанбаатарт 2 хэм дулаан байна

Гэхдээ жил бүр адил байдаггүй. Тухайлбал, сүүлийн жилүүдийн байдлаар 1997-1999, 2004 онд 3-5 градусаар, 2000, 2001, 2005, 2007, 2008, 2009 онд 1-6 градусаар дулаан байж, өдөртөө баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хойд хэсгээр 16-21, говь ба зүүн зүгийн нутгаар 28-33, бусад нутгаар 21-26 градус хүрч дулаарч байсан бол 1991, 1993, 1995, 2010 онуудад ихэнх нутгаар, 2006 онд нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас 1-5 градусаар хүйтэн байв. 1993, 2010 онд сарын эхээр Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус хүрч хүйтэрч байжээ.
1981-2010 оны дунджаар Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун, Увсын зүүн, Сүхбаатарын хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ,Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар 5-10, Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр 11-14, бусад нутгаар 1-5 мм хур тунадас ордог(2 дугаар зураг).
Гэхдээ зарим жил олон жилийн дунджаас хэд дахин их буюу бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1993, 1996, 1997, 2004 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж, хуурайшилт ихтэй байсан бол 1998,1999, 2010 онд говийн нутгаар, 2002-2003 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2 дахин их хур тунадас оржээ.
Салхи 15 м/с-ээс давж шуурах нь тухайн сард дунджаар 3-5 удаа тохиолддог ч зарим жил 8-13 удаа ажиглагддаг байна. Сүүлийн жилүүдийн байдлаар 1998, 2001, 2002, 2011 онд баруун ба говийн нутгаар 34-45 м/с хүрч онц аюултай гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч иргэд, байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ