
Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Д.Төмөрчөдөр зэвсэглэсэн этгээдүүдийн гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдүүдийг яралтай эрэн сурвалжилсны дүнд тэнднийг саатуулан өчигдөр шөнө баривчилсан байна. Уг хэргийг Ховд Булган сумын Баянгол багийн иргэн 46 настай Хурамхаан Хуатбек, хамаатны дүү 1995 онд төрсөн 18 настай Х.Сапаргали нарын хамт үйлджээ. Одоо тэднийг аймгийн цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж эхэлжээ.
Цагдаа нар Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүд, банкны салбар, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, онц байдал зарлаад байсан. Хэргийг илрүүлэхээр Ховд аймгийн цагдаагийн хэлстийн ажилчид болон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн Булган суманд ажилласан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ